Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороонд дөрвөн төрлийн тохижилтын ажил хийж байна

Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороонд дөрвөн төрлийн тохижилтын ажил хийж байна
Чингэлтэй дүүрэг иргэдийн тав тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тохижилтын ажлууд хийсээр байгаа. Үүний нэг нь тус дүүргийн 22 дугаар хорооны орчин юм.
 
Тус хороонд:
Нэгдүгээрт, Иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор налуу, халтиргаа үүсэх эрсдэлтэй хэсгүүдэд газар шорооны болон хамгаалалтын тохижилтын ажил хийж байна.
Хоёрдугаарт, Борооны ус оршин суугчдын хашаа руу орох эрсдэлтэй жалга гууг далан шуудуугаар зохицуулж, усны урсгалыг зөв чиглүүлэх инженерийн шийдлүүдийг хэрэгжүүлж байна.
Гуравдугаарт, Тээврийн хэрэгсэл зорчих гармыг өргөтгөн, иргэд усаа чөлөөтэй тээвэрлэх боломжтой болж, автомашин жалганд унах эрсдэлээс сэргийлж газар шорооны ажлыг хийж байна.
Дөрөвдүгээрт, Нийтийн эзэмшлийн талбайн үүсмэл 2 хогийн цэгийг нүүлгэж, явган хүний зам, амралт зугаалгын хэсгүүдийг тохижуулах газар шорооны ажлууд эхлээд байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.