Сонгинохайрхан дүүргийн шуурхай штабын баг бүрэлдэхүүн усанд автсан байршлуудад яаралтай хариу арга хэмжээг урд шөнө авч ажиллалаа.
Үргэлжлэн орсон борооны улмаас дүүргийн онцгой байдлын хэлтэст үерийн 8 дуудлага мэдээлэл ирээд байгаа бөгөөд холбогдох газар, хэлтсээс тухайн байршлуудад шуурхай ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал 1,2,14,18, 20,35, 42 дугаар хороодын зарим байршилд ус тогтож зорчих хэсэг хязгаарлагдаад байгаа бөгөөд үерийн далан сэтэрч айл өрхийн хашаа руу ус орж аюултай нөхцөл байдал үүсээд байна.
Үүнтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, "Захиалагчийн алба" ОНӨААТҮГ, "Тохижилт Цэвэрлэгээ Үйлчилгээ" ОНӨААТҮГ, "Дэд бүтцийн хөгжлийн алба" ОНӨААТҮГ, дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн холбогдох албан хаагчид тогтсон усыг мотопомпоор соруулах, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, айлын хашаа, гэр, байшин руу ус орохоос сэргийлэн хамгаалалтын суваг шуудуу татах, лаг хагшаасыг цэвэрлэх, шинээр далан үүсгэж иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа юм.
Оройны 10:30 цагийн байдлаар дүүргийн 2, 7, 13, 14, 18, 20, 23, 34, 35, 40 дүгээр хороодын 21 байршилд Онцгой байдлын хэлтсээс 2 мотопомп, 20 алба хаагч, 4 автомашин, Захиалагчийн албанаас 6 бохир сорох автомашин, 2 кран, 13 ажилтан, Дэд бүтэц хөгжлийн албанаас 4 техник, 5 ажилтан, Тохижилт цэвэрлэгээ, үйлчилгээ ТӨХК-аас 2 ковш, 5 хог тээврийн автомашин, 167 ажилтан нийт 1300тн усыг соруулж хэвийн байдалд оруулан ажиллаж байна.
Дүүргийн "Тохижилт Цэвэрлэгээ Үйлчилгээ" ОНӨААТҮГ-аас мотопомпоор соруулсан авто зам талбайн лаг хагшаас, хог хаягдлыг цэвэрлэж байна. Тодруулбал камаз-2, ковш-2, унагалдай-2, хог тээврийн-5 машин техник төхөөрөмжөөр нийт 167 зам талбайн үйлчлэгч, ажилтан албан хаагчид бэлэн байдалд шуурхай ажиллаж байна
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.