Сүхбаатар дүүргийн хэмжээнд дахин байршуулсан 34 ТҮЦ-ийг нүүлгэжээ

Сүхбаатар дүүргийн хэмжээнд дахин байршуулсан 34 ТҮЦ-ийг нүүлгэжээ

Нийтийн гудамж, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байна

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах, нийтийн гудамж, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх ажил нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд хийгдэж байгаа. Газар чөлөөлөх үйл ажиллагаа нь нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлж, Газрын тухай хууль, тогтоомж, нийслэл, дүүргийн ИТХ-ын шийдвэр, дээд байгууллагаас өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлж байгаа үйл ажиллагаа бөгөөд дүүргийн Засаг даргын өөрийн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хийгдэж байгаа ажил.

Яг өнөөдрийн байдлаар дүүргийн 1-14 хороонд дахин шинээр тавьсан 37 ТҮЦ байгааг нүүлгэн шилжүүлээд байна.

📌3-р хороо 20-р байрны урд-1
📌4-р хороо 42-р байрны урд-1
📌4-р хороо 24-р байрны урд-1
📌6-р хороо МУИС-ийн Номын сангийн урд-1
📌6-р хороо МУИС ЭЗС-ийн замын урд-1
📌7-р хороо 11-р хорооллын автобусны буудал-2
📌7-р хороо 2-р сургуулийн баруун тал-1
📌7-р хороо 100 айл автобусны буудал урд-2
📌8-р хороо МУБИС-ын баруун тал-3
📌8- хороо 40-р байрны баруун тал-1
📌8-р хороо Ардын эрхийн автобусны буудал-1
📌8-р хороо Багшийн дээд Номын худалдаа-1
📌8-р хороо ХУИС-ийн зүүн тал-1
📌8-р хороо Хөгжим бүжгийн сургууль-1
📌9-р хороо Дэнжийн 1000 Цагаан байр-2
📌9-р хороо Баянбүрдийн автобусны буудал-1
📌9-р хороо Их тойруу худалдааны төв хойно-1
📌10-р хороо Монгол 3-р сургуулийн урд-3
📌11-р хороо Хангай хотхоны урд-2
📌11-р хороо 100 айлын автобусны буудал-3
📌12-р хороо 32-ын автобусны буудал-2
📌14-р хороо 5 буудал-2

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.