АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Байгууллагын нэр: “МИАТ” ТӨХК
Ажиллах нэгж: Нислэг үйлдвэрлэлийн зохицуулалт, инженерингийн хэлтэс
Ажлын байрны нэр: Хөдөлгөөн хяналтын диспетчер /түр/
Гүйцэтгэх үндсэн үүрэг: “МИАТ” ТӨХК-ийн нислэг үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, үйлдвэрлэлийн хэлтэс нэгжүүдийн уялдаа, зохион байгуулалтыг хариуцан, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж, аюулгүй ажиллагааг чанарын өндөр түвшинд хангуулах.
Боловсрол, мэргэжил: Дээд, Иргэний нисэхийн чиглэлээр, эсвэл математикийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, гадаадын их дээд сургуульд суралцаж төгссөн, англи хэлээс гадна нэмэлт гадаад хэл эзэмшсэн бол давуу талтай;
Ажлын туршлага: Ажлын туршлага шаардахгүй боловч агаарын тээврийн салбарт ажилласан туршлагатай бол давуу тал болно.
Тавигдах шаардлага:
- 21 нас хүрсэн
- Англи хэлний TOEIC шалгалтын 700-аас багагүй оноо, эсүл түүнтэй дүйцэх бусад шалгалтын оноогоор баримтжуулах;
- Математик сэтгэлгээ сайтай байх;
- Багаар ажиллах, хариуцлага хүлээх, ачаалал дааж ажиллах, цаг баримтлах, харилцааны эерэг хандлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх;
- Ашиг сонирхол, ёс зүйн зөрчилгүй байх;
- Өсөн дэвжих, өөрийг хөгжүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй байх
Бүрдүүлэх материал (Цаасаар бүрдүүлэн хүргүүлэх тохиолдолд):
- МИАТ ТӨХК-ийн анкет ; https://www.miat.com/download/miat-anket.pdfsa
- Боловсролын диплом, гэрчилгээний хуулбар;
- Англи хэлний онооны хуудас;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
- Өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагаа илэрхийлж, ажилд орохыг хүссэн өргөдөл; /гараар бичсэн/
Материал хүлээн авах: Бүрдүүлсэн материалыг 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 16.30 цаг дуустал “МИАТ” ТӨХК-ийн төв байрны Захиргаа, хүний нөөцийн хэлтэст /120 тоот/ хүлээн авна. Эсвэл доорх линкээр орж бүртгүүлэн бүрдүүлэх материалыг цахим хэлбэрээр хавсарган https://forms.gle/3cJDDMn9RbUmiYh39 оруулж болно.
Хан-Уул дүүрэг, 21-р хороо, “МИАТ” ТӨХК-ийн төв байр;
Харилцах утас: 70700044 (Даваа-Баасан, 08:00-16:30)
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.