Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа.
Тус барилга нь зоорьтой 2 давхар, 36м х 36м хэмжээтэй 3 блок бүхий нийт 2,592м2 барилга бөгөөд 100 ортой цэцэрлэгийн 4 бүлгийн өрөө, 180 суудалтай сургуулийн 6 анги танхим, спорт заал, багш нарын өрөө, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө, дуу хөгжмийн өрөө болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.
Гадна тохижилтын хүрээнд хүүхдийн тоглоомын талбай, 3х3 хэмжээтэй сагсан бөмбөгийн талбай, ногоон байгууламж, үерийн хамгаалалтын түшиц хана, явган хүний зам, автозам болон зогсоол зэрэг бүтээн байгуулалтууд хийгдсэнээрээ онцлог юм.
Тус ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Тотал идеал" ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.