"Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлын гадна фасадыг засаж байна

"Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлын гадна фасадны засварын ажил эхэллээ. Уг ажлыг “Би Рич Трейд” ХХК өнгөрөгч долдугаар сараас эхлэн зураг төслийн дагуу шинэчлэн засварлаж байна.
Энэ удаад гадна фасад засвар /3452м2 талбайн фасадны чулуун эмульс/, дотоод заслын ажил /хүндэт зочны танхимын гадна металл фасад, лайт бокс шинэчлэх, засварлах, гэрэлтүүлэг солих, 6 баганыг чулуун хавтангаар солих 4 агааржуулалтын хоолойн гадна хэсэгт металлаар бүрэх, 20 баганыг металл хавтангаар солих/, шилэн хаалга /1 давхрын орох, гарах нийт 11 хаалганы 6 нь автомат, 5 нь энгийн онгойлтой хаалга/, гадна шилэн фасад, хаалга цонхны ажил /хүндэт зочны танхимын үүдний хэсгийн 48 м2 металл цонх, хаалга солих, апрон талбайн хэсэгт 12 цонх, хаалга солих/ зэрэг өөрчлөлтүүдийг хийж байна.
Тус засвар шинэчлэлийн ажил бүрэн дууссанаар нисэх буудлын гадаад өнгө үзэмж, барилгын аюулгүй байдал болон зорчигч, зочдод үзүүлэх үйлчилгээний чанар сайжрах юм.
Зургийн цомог







×
1 / 7
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.