Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшинг өөрчлөх талаар яригдаж байна. Түүний орны хүнийг Увсын фракцаас томилохоор хүчтэй лобби хийж байгаа аж.
Тодруулж хэлбэл, Увс аймгаас гаралтай УИХ-ын гишүүн асан Б.Баттөмөр Москвад суух Элчин сайдад зүтгэж эхэлжээ.
УИХ-д хоёронтоо сонгогдож байсан Б.Баттөмөрийг нүүрсний хэрэгт холбогдсоноос болсон уу, эсвэл албан тушаалын тохироо хийсэн үү 2024 оны сонгуульд нэр дэвшүүлээгүй. 2024 оны сонгуульд нэр дэвшээгүй МАН-ын гишүүд бараг бүгд албан тушаал авчихаад байгаа. Б.Баттөмөрийн хувьд Элчин сайд байх хугацаандаа өөрийн хамаарал бүхий “Тэс петролиум” компанийн үйл ажиллагааг ихээхэн өргөжүүлнэ хэмээн найдаж байгаа гэнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.