Г.Ёндонг чөлөөлж, Х.Хэрлэнг "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлаар тавих талаар яригдаж байна

Г.Ёндонг чөлөөлж, Х.Хэрлэнг "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлаар тавих талаар яригдаж байна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндонг өөрчилж магадгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

Түүнийг тус үйлдвэрийн дэргэдэх “Найрамдлын эрдэнэс” зуслангийн тавдугаар ээлжийн амрагч хүүхдүүд хордсон явдал болон зарим хэвлэлд дурдсанчлан тендер, баяжмалын гэрээ, мөн, Увс аймагт саяхан нээлтээ хийсэн Ю.Цэдэнбал музейд “Эрдэнэт” үйлдвэрээс 750 сая төгрөг шилжүүлсэн гэх хэрэгтэй холбоотойгоор солих гэж байгаа бололтой.

Учир нь Монгол Улсын ерөнхий сайд Г.Занданшатар хүүхдүүд хордсон хэрэг явдлын тухайд “Учир шалтгааныг яаралтай олж тогтоон хариуцлага алдсан хүмүүст хатуу хариуцлага тооцож ажиллах”-ыг үүрэг болгосон байдаг. Гэвч хэнд, ямар хариуцлага ногдуулсан нь олон нийтэд мэдээлэгдэхгүй байсаар тэрхүү хэрэг таг чиг болсон байдаг.

Г.Ёндонгийн оронд хэнийг тавих вэ гэдэг нь түүнийг өөрчлөхөөс илүүтэй сонирхол татна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар сэлгэн ажиллах өндөр магадлалтай байгаа гэнэ. 

Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Oo 1 сар өмнө
Endon ch estoi ajilchidaa boddoggui zaki daa...
Зочин 1 сар өмнө
Ёндон уул уурхайн мэргэжлийн хүн дээ Хэрлэн үхсэнээ мэдэхэв
Ахх түй 1 сар өмнө
Үхсэн ац мэргэжлийн байгаад юу сайжирсан юм. Энэ үйлдвэр ирсэнээс нь хойш хог боллоо. Ажилчдаа боддоггүй амиа бодсон ллр ш дээ
иргэн 1 сар өмнө
Зангаргатай л хүн тавихгүй бол ...
Мж үнэн 1 сар өмнө
Энэ Хэрлэн,Ёндон ямар их хувь тавилантай,энд тэндхийн илүү гарсан юман дээр мордох заяатай улс вэ.хаана л зай завсар гарна очоод зайдалчих юмаа.Түүний цаана асар их мөнгө эргэлдүүлэх хонгил байгаа гэж хардаад байдаг юм.Тухайлбал,УИХ Ерөнхийлөгчийн сонгууль гэх мэт...
Зочин 1 сар өмнө
yug yugaar ch soliod bgaa