СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2025-07-24

“Чайна энержи коксжих нүүрс” ХХК-ийн төлөөлөлтэй уулзалт хийлээ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 хоногийн өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК 2025 оны 05 сарын 14-ний өдөр “Чайна Энержи Коксжих Нүүрс” ХХК-тай төмөр замаар нүүрс тээвэрлэх урт хугацааны гэрээ байгуулсан.

Энэхүү гэрээний хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК тээвэрлэлтийн үйл ажиллагааг албан ёсоор 2025 оны 06 сарын 24-ний өдөр эхлүүлснээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам байнгын ачаа тээвэртэй байх нөхцөл бүрдээд байна.

Өнөөдөр "Чайна Энержи Коксжих Нүүрс" ХХК-ийн Ерөнхий захирлын орлогч Сүн Руй Хай тэргүүтэй төлөөллийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун, Ерөнхий инженер Д.Батнасан нар хүлээн авч уулзан гэрээний хэрэгжилтийн явц, тулгарч буй асуудлыг шийдвэрлэх арга замын талаар санал солилцож, тээвэрлэлтийг зорилтот хэмжээнд хүртэл хамтын ажиллагааг эрчимтэй урагшлуулах талаар харилцан тохиролцов.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Хятад хүн эртнээс суусан газраасаа явдаггүй өтөө цацаж, олон болдог.монголчуудыг малаас нь салгаж уурхайгаар хойш нь түрж эзлэх санаатай. Хятад компанид хязгаар тавь.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Чайна тауныг эсэргүүусэн жагсаал хийвэл хятадын үндсэн хуульд зааснаар монголд цэргээ оруулж өмчөө хамгаална.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.