СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-07-12

Онцгой байдлынхан 24 цагаар, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 цагийн өмнө

Долоодугаар сарын 10-18-ны өдрүүдэд Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн Хүй долоо худагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллана.

Наадамчин олныг болзошгүй гамшиг, ослоос сэргийлэх зорилгоор гал түймэр унтраах, аврах болон эрэн хайх ангиуд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт 24 цагаар үүрэг гүйцэтгэж буй аж.

Мөн нийслэлийн иргэдийг амралт, зугаалгын үеэр үер, усны ослоос хамгаалахаар өглөөний 08:00 цагаас оройн 21:00 цагийн хооронд Туул, Сэлбэ, Хэрлэн гол дагуу завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллуулж байна.

Түүнчлэн Туул голын эргийн найман аюулт цэгт 24 цагийн камерын хяналт тавьж, голын эрэг орчимд сэрэмжлүүлэг хүргэж буйг онцлов.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.