СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Эрдэнэт үйлдвэр”, “Тавантолгой түлш”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хэргийг шүүхэд шилжүүллээ

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
6 цагийн өмнө

“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан, дараа нь “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албыг хэсэг хугацаанд хашаад 2024 оны хавар тэтгэвэртээ гарсан Ц.Даваацэрэнгийн гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр болжээ.

Түүнд холбогдох хэргийг хууль хяналтын байгууллагынхан олон жил шалгаж, эцэстээ хэрхсэн нь тодорхойгүй болоод байсан. Тийм ч учраас манай сонин өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны дугаартаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирал асан Ц.Даваацэрэнгийн оффшор бүсэд мөнгө угаасан хэргийг хэрхэх вэ” гэсэн нийтлэлээрээ мартагдсан үйлдлүүдийг нь сөхсөн билээ.

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас түүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 18.6-2.3-ын “Албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж мөнгө угаасан”, 22.1-2-ын “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан”, 22.10-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн байна.

Улмаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлснээ прокурорын байгууллагынхан албан ёсны цахим хуудсандаа мэдээлэв.

Ц.Даваацэрэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, “Ачит ихт” компанитай байгуулсан гэрээгээр 34.9 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алдагдуулсан, тус үйлдвэрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар барьсан “Эрдэнэт медикал” эмнэлгийг “Медипас” компанид шилжүүлж, үйлдвэрийн ажилтнуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан, эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад “Хөрөнгө балансаас хасах” тухай тушаал гаргаж, бусдад шилжүүлэн төрийн өмчид 64.8 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон билээ.

Мөн орон сууц борлуулсан гэх халхавч доор Хонконгийн оффшор бүсээр дамжуулан АНУ дахь аж ахуйн нэгж рүү 600 гаруй мянган ам.доллар шилжүүлж, мөнгө угаасан хэрэгт буруутгагдаж буй юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 цагийн өмнө
116.206.83.106

Иим их хөрөнгө идэж шамшигдуулсан нөхөрт тохирох ял шиитгэлииг өгөх хэрэгтэй энэ мэтээр шүүх шударга ажилвал төрийн өмчийн хулгаиг таслан зогсоож болно шүү дэ

Зочин
3 цагийн өмнө
116.206.83.106

yaagaad shudraga ajillaj chaddaggui um be Yamar ulun um be ⁰⁰00⁹⁰Py

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.