Оюун ухааны спортын тамирчин, ой тогтоолтын спортын дэлхийн хошой аварга, Олон улсын их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ.
Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Мөнхшүр:
-Монголын Оюун Ухааны Академийн тамирчин болж, маш олон улсын, тив, дэлхийн тэмцээнүүдэд оролцсон. Монголынхоо нэрийг гаргаж, дэлхийн хошой аварга боллоо. Олон улсын болон дэлхийн чансааны нийт 17 тэмцээнд орсноор 15-д нь түрүүлсэн. Нийтдээ 20 гаруй улсын болон дэлхийн рекордуудыг эвдэж, Монголынхоо нэрийг бүртгүүлсэн. Монголын Оюун Ухааны Академийн бүх багш нартаа талархсанаа илэрхийлмээр байна. Ой тогтоолтын спортыг үнэлж байгаа төр засагтаа баярлаж байна.
Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Энхшүр:
-Бид хоёр оюуны спортын бүхий л боломжит оргилд хүрсэн. Хамгийн сүүлийн тэмцээн болох 2024 оны ой тогтоолтын олимпын тэмцээнд оролцож, олимпын аварга болсон. Тамирчин хүн үргэлж дэвших зорилготой байдаг. Тиймээс цаашдаа ч дэлхийн тавцанд гарахын тулд хичээх болно гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
амжилт