ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 57 хувьд нь ялжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн санал хураалт өнгөрсөн ням гарагт буюу зургаадугаар сарын 22-нд болжээ.

Нөхөн сонгуулиар Баянхонгор, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тус бүр нэг, 18 аймгийн 52 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 61 мандатын төлөө Монгол Ардын Намаас 58, Ардчилсан намаас 49, ХҮН намаас гурав, ИЗНН-аас хоёр, бие даан нэр дэвшигч есөн хүн өрсөлджээ.

Сонгуулийн урьдчилсан дүнгээр Монгол Ардын Нам нийт 61 мандатын 35-д буюу 57 хувьд ялсан байна. Харин АН-аас 22, бие даагч дөрвөн хүн нөхөн сонгуульд ялсан бол ХҮН болон ИЗНН нэг ч суудал аваагүй байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.