Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр бороо орж, бусад нутгаар дулаахан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор +5...+7 градус, бусад хэсгээр +10…+12 градус, өдөртөө +27…+29 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +26…+28 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.
Энэ сарын 17-ноос 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 17,18-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +17...+22 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар шөнөдөө +7..+12 градус, өдөртөө +22...+27 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +12…+17 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна. 20-ноос нийт нутгаар хална.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.