? Л.Оюун-Эрдэнэ: Мөнх хөх тэнгэрийн дор ардчилсан парламентын засаглал мөнхөд орших болтугай
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг ТББХ-ны гаргасан горимын дагуу НУУЦААР БОЛОН ЦААСААР санал хурааж дууслаа.
Хуралдаанд нийт 82 гишүүн оролцсоноос 53,6 хувийн саналаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх асуудлыг "ДЭМЖИХГҮЙ" гэх шийдвэрийг гарлаа.
Санал хураалтын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв.
-Намайг дэмжиж хамтран ажилласан журмын нөхдөдөө талархал илэрхийье.
100 жилийн түүхтэй улс төрийн ууган хүчин МАН-ыг нэгэн зуунаас шинэ зуунд мянга мянган гишүүдийнхээ хамтаар ялалтаар түүчээлсэн нь миний амьдралын хамгийн тод мөч, түүх байх болно. Холимог тогтолцоотой парламент бүрдүүлж, "Хурдацтай хөгжлийн төлөө зориг" уриан дор хамтарсан засгийн газарт хамтарч ажилласан АН, ХҮН намын удирдлагууд, гишүүддээ талархал илэрхийлье. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд, намын нөхдөдөө талархал илэрхийлье.
Дараагийн Монгол Улсын Ерөнхий сайдын үйл хэрэгт нь өрнүүн их замд нь амжилт хүсье. Шинэ ерөнхий сайдын амжилт бол монголчууд бидний амжилт учраас бүх талаар дэмжин ажиллана. Надад итгэж, үзэл санаа нэгдэж хамт байгаа эрхэм гишүүддээ баярлалаа.
Ордонд хүч мөхстөж байгаа ч олон нийтийн үзэл бодол өөр байгааг би мэдэрч байна.
Аалзны тор мэт сүлжилдсэн ашиг сонирхлын сүлжээ ард түмнийг дийлнэ гэж хэзээ ч байхгүй. Мөнх хөх тэнгэрийн дор ардчилсан парламентын засаглал мөнхөд орших болтугай. Баярлалаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.