? Б.Уянга: Ураны төслийг хөдөлгөж чадсан учраас ерөнхий сайдад итгэл хүлээлгэх ёстой

УИХ-ын гишүүн Б.Уянга ерөнхий сайдад итгэл хүлээлгэвэл ойрын 3-6 сард ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгааг тодрууллаа. 

УИХ-ын гишүүн Б.Уянга:

-Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байх бид хилээ төмөр замаар холбосон бол эдийн засаг өнөөдрийнхөөс арай өөр байх байсан. Гэсэн ч энэ ажлыг хамтарсан газар хийж чадсан. Уул уурхайтай холбоотой томоохон асуудал гарч ирэхээр л маш их улс төрждөг. Хорин жил гацсан ураны төслийг хөдөлгөж чадсан учраас итгэл хүлээлгэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. УИХ өнөөдөр ерөнхий сайд танд итгэл хүлээлгэвэл ойрын 3-6 сард ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Төлөвлөсөн нийгмийн даатгал, татварын цогц реформыг бүлгүүдэд танилцуулаад эхэлсэн байгаа. Энэ нь прогрессив такс гэж нэрлэгддэг дэвшилтэд татвар. Орлогын тэгш бус байдлыг багасгадаг татвар. Өргөн барихад бэлэн болчихсон байгаа. Иргэд хүлээлттэй байгаа.

Германы татварын систем. Гурваас дөрвөн удаагийн хувилбарын танилцуулгыг хийсэн байгаа.

Түүнчлэн 2025 оны боловсролын жил болгон зарласан. Нэлээдгүй их хэмжээний санхүүжилт тус салбарт тавигдана. Туулын хурдны зам улс төржихгүй явах хэрэгтэй. Мөн хоёр тойрог зам шийдэгдсэн тохиолдолд түгжрэл 50 хувиар буурна. Бодлогын тогтвортой байдал ихээхэн чухал гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.