Өнгөрсөн лхагва гаргийн Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар "Алт-3" хөтөлбөрийг баталлаа. Нүүрсний үнэ унаж, алтны үнэ тэнгэрт хадаж байгаа учир төсвийн алдагдлыг нөхөх, төлөвлөсөн томоохон төслүүдээ хэрэгжүүлэхийн тулд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв зүйтэй хэмээн үзжээ.
УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:
-Манай улсын нийт орлогын 93-94 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Гэтэл уул уурхайн бүтээгдэхүүнүүд, тэр дундаа нүүрсний үнэ унаад байна. Харин үнэ нь өсөж, ганц гялтайж байгаа нь алт болчихоод байна. 1гр алтны үнэ 370-380 мянга, 1кг нь 370-380 сая төгрөг болчихлоо.
Ийм учраас "Алт-3" хөтөлбөрийг хэрэгжүүлж, алтны компаниудад зээл олгох, зөрүүлээд алт авах ажлыг зохион байгуулна. Өмнө нь хийгдэж байсан туршлага.
Монгол Улсад алтны 560 лиценз байдаг. Үүний 85 хувь нь шороон орд, үлдсэн 15 хувийг үндсэн орд эзэлдэг. Хэдийгээр шороон ордын тоо нь олон харагдаж байвч алтны орлогын 15-хан хувийг эзэлдэг. Үндсэн ордыг ашиглах гэхээр УИХ-ын бүрэн эрх рүү, тодруулж хэлбэл тусгай хамгаалалттай газар нутгийн тогтоолыг өөрчлөх байдал руу орох болно. Бид удахгүй тогтоолын төслийг боловсруулж удахгүй оруулна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.