СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2025-05-02

Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан дампуураагүй

Нийтэлсэн
10 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 цагийн өмнө

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

-Хөдөө орон нутгаар тэр дундаа сумын эрүүл мэндийн төвүүдэд ажиллалаа. Ингэхэд эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн талаар ярьж байна. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Уламжлалт анагаах ухааны эмнэлэгт гэхэд эхний арван сард санхүүжилт хийгдсэн. Сүүлийн хоёр сард санхүүжилт хийгдээгүй. Үүнээс үүдэж иргэдээс төлбөр мөнгө авдаг. Энэ нь иргэд, эмч нарын дунд асуудал үүсдэг. Энэ санхүүжилт нь үнэхээр хийгдэхгүй байгаа юм уу? Цаашид энэ асуудлыг яаж шийдэх юм. Санхүүжилт юунаас болж тасраад байна вэ?

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

-ЭМДС, Ковидын сан нэлээд хүндрэлтэй болсон. 300 тэрбум төгрөгийн өглөгтэй байсныгаа энэ жил барагдуулж дууссан. Сумын эрүүл мэндийн төвд шаардлагагүй хэвтэлтийг багасгаад иргэн талд нь санхүүжилтийг нэмсэн. Улсын бүх сумын эмнэлгийн санхүүжилт нэмэгдсэн. Гэхдээ дөрвөн төрлийн гүйцэтгэлээр олгодог санхүүжилт багассан. Өөрөөр хэлбэл, эмнэлэгт хэвтэх шаардлагагүй хэвтэлтэд их зардал гараад байсан. Нэг иргэнд олгох санхүүжилтээ нэмж, ажилтнуудын цалинг нэмж, нэн шаардлагатай иргэнээ хэвтүүлэх юм бол илүү өгөөжтэй гэж үзсэн. Эрүүл мэндийн даатгалын санг шаардлагагүй хэвтэлтүүдэд зарцуулж байна. Хавар болохоор ядардаг, эмнэлэгт хэвтээд дусал тариа хийлгэдэг ба үүнд ихэнх төсөв нь зарцуулагдаж байна. Ингэхээр нэн шаардлагатай зүрх судасны өвчтэй, шигдээс, харвалтын үед өгөх санхүүжилт нь оны төгсгөлд байхгүй болчихдог. Үүнийг засаж залруулах ажил хийсэн.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-Эрүүл мэндийн сайд хуулиас давсан гэрээ хийчихсэн. Хөнгөлөлттэй эмийн тогтоол нь гараагүй байхад компаниудтай гэрээ хийчихсэн. Бид аль болох л эрүүл мэндийн сангаар өвчтэй иргэдийн ачааг хөнгөлье гэтэл та ингээд цөөн хэдэн компанитай өөрийн дураар гэрээ хийгээд байж болохгүй. Хуулийн процессийн алдаа гаргаад явж болохгүй.

Эрүүл мэндийн сайд Л.Мөнхсайхан:

-Хуулийн процессийн алдаа байгаа гэж бодож байгаа бол та хууль хяналтын байгууллагатаа ханд л даа. Гадаадын байгууллагатай гэрээ хийж, гарын үсэг зурсан зүйл огт байхгүй. Та өөрөө манай салбарын хүн, гэтэл сошиалд энэ талаар ард иргэдэд энэ мэт буруу мэдээллийг өгөөд байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.