?М.Мандхай: Гурван сая хүний гурилыг хямдруулах биш 5-6 сая хүнтэй зах зээлд гурил борлуулах тухай яримаар байна

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсөн хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Мандхай дараах байр суурийг илэрхийлэв.

УИХ-ын гишүүн М.Мандхай: 

-Гурил өргөн хэрэглээний бараа. Хэрэглэгчийн худалдан авалт сул байгаа үед үнийг бууруулах ёстой. Гэхдээ бид салбарын эрсдэлийн асуудлыг давхар ярих ёстой. Гурилын импортыг тэглэх юм бол дотоодын үйлдвэрүүд хаалгаа барьж, ажиллах хүч өөр салбар руу шилжиж, тарж бутраад алга болно. Салбарт үлдэж байгаа компаниуд рапс тариалж хөрсөө "алах" вий. Гадаадаас орж ирэх гурил одоо хямд ч гэсэн цаашид үнээ нэмбэл яах вэ? Үнийг хянаж чадахгүй, гурилын хараат улс болох эрсдэл үүсэх вий. Таван жилийн дараа энэ салбарыг босгож чадах уу?

Гурилын үнийг тэглэхээс илүү тодорхой квот тогтоох юм уу, өөр төрлийн зохицуулалт хийвэл дээр гэсэн санал байна. Алсыг харж салбарын хөгжлийн дэмждэг байвал зүгээр шүү.

Хоёрдугаарт, яамны бодлого гаргаж байгаа удирдлагуудад шүүмжлэлтэй хандаж байгаа өнцөг нь 2-3-хан сая хүнтэй зах зээлийн гурилын үнийг буулгаад бариад л байх юм уу. Гэтэл турк, орос, казахстан, германчууд гурилаа экспортолж чаддаг. Манай орон органик шим тэжээлтэй газар нутагтай улс тул ялгамж үүсгээд гурилаа гадаадад гаргах бүрэн боломж байна. Гурилын бизнес масс үйлдвэрлэл явуулж байж нэгжийн үнэ буурдаг. Улирлын чанартай бизнесийг ингээд бариад байгаа нь салбараараа хөгжихгүй харагдаж байна. Гурван сая хүнд биш таван сая зах зээлд гаргах бодлогыг бариач. Үйлдвэрлэгчид хөгжинө шүү дээ. Яам энэ бодлого дээр анхаарч ажиллаач ээ гэх байр суурийг илэрхийлэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.