Өөрийгөө сэтгүүлч гэх Т.Шинэбаярын цахим орчинд түгээсэн "Казакстаны ураны уурхайн бүс нутагт ийм хүүхдүүд олноор төрдөг" гэсэн гарчигтай бичлэгт баримтын шалгалт хийж үзлээ.
Ураны эсрэг акц явуулахдаа Малайз улсад төрсөн ургийн гажигтай хүүхдийн бичлэгийг ашиглажээ. Ээжийнх нь хувьд ургийн гажигтайг нь мэдсээр байж төрүүлснээрээ гэр бүлээсээ хөөгдсөн гэдгээрээ тик токт ихэд алдаршаад байгаа аж.
Өөрөөр хэлбэл, энэхүү ургийн гажигтай хүүхэд нь Казакстан улс, тэр дундаа урантай ямар ч холбоогүй юм. Харин уран, газрын ховор элементийн дэлхийн томоохон тоглогчийн нэгээр Монгол Улс болох гэж буйтай холбогдуулан зарим этгээдүүд хүний санаанд оромгүй аргаар худал мэдээлэл тарааж байгаагийн нэг нь энэхүү бичлэг болж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
хулхи эх орончдын арга нь барагдаад үхэхдээ үхэр буугаа тавьж бна