СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2025-04-17

М.Ганхүлэг: Биржээр нүүрс арилжаалсны зөрүү орлого нь сар бүр хүүхдүүдэд 100 мянга өгөх хэмжээний мөнгө

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 долоо хоногийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Уул уурхайн бирж маш зөв ажиллах ёстой, боломж нь ч бий. Гэтэл яагаад явахгүй байна гэхээр "Эрдэнэс тавантолгой" ХК-иас биржээр нүүрсээ авах гээд гэрээ хийх гэхээр 1-2 сар болдог. Биржээр нүүрс авсан хүмүүсийн урдуур нүүрс гараад байгаа нь 4000 ккал-тай нүүрс хийж гэрээ хийгээд, буцаагаад 6000 ккал-тай нүүрс түрүүлж ачдагтай холбоотой. Уурхайгаас төмөр замын ам хүртэл 14 км газарт 1 сая төгрөгөөр, төмөр замаас хил хүртэлх 4 км газарт 1,8 сая төгрөгөөр тээвэр хийж байна. Үүнийг 2,3 компани л хийдэг.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-

УИХ 2025 оны төсвийг алдагдалгүй баталж өгсөн тул Засгийн газар аргаа бараад гарц хайж байх шиг байна. Өмнө нь нүүрсэн дээр оффтейк гэрээ болон төмөр замд зарцуулахыг зөвшөөрсний дараа ямар сул тал гарсан бэ гэхээр 3-4 дахин өндөр өртгөөр хийсэн. Энэ бол хулгай, ийм асуудал нэг л өдөр яригдана. Оффтейк гэрээ хийсэн компанийн нүүрс хил гараад борлуулалт нь байхгүй болсон. Эцэст нь валютын нөөц буураад ханшаа алдангаа алдсан. Тийм учраас өмнөх УИХ-аар Биржийн тухай хуулийг баталсан. Өмнө нь оффтейк гэрээ зөвхөн нүүрсэн дээр байсан. Шинэ хуулийн өөрчлөлтөөр бүх бүтээгдэхүүн дээр оффтейк хийхийг зөвшөөрч байна. Өмнөх алдаанаасаа яаж сэргийлэх юм? Хаширчихаад байна, энэ чинь оффтейк шүү дээ.

УИХ-ын гишүүн М.Ганхүлэг:

-2022 онд батлагдсан хуулиар нүүрсний хулгайтай холбоотой асуудал ил тод болж ирсэн. Хуулийн хувьд сайжруулах хэд хэдэн заалтууд байна. Биржийн хуультай болсноос хойш аль болох л биржээр худалдаалахгүй байх гэдэг сонирхол цухалздаг болсон. Тус хуулийн 10.3 дээр бүтээгдэхүүн солилцох буюу нүүрсээрээ бартердах асуудал орж ирж байна. Ил тод байх ёстой.

Хэний ямар төслүүд ямар байдлаар орж ирэх вэ гэдэг асуудлыг хуульчилж өгөх ёстой. Яг үнэндээ нүүрсний хулгайн асуудал дээр нүүрсний экспорт гэхээсээ тээврийн асуудал дээр үүссэн гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.