Фото сурвалжилга: "Амар байна уу 2025" үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна

“Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг гурав дахь жилдээ зохион байгуулж байна.

Монголчууд сар шинийн хэрэгцээндээ зориулан 1.3 их наяд төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Үүний 70 гаруй хувийг нь импортын бүтээгдэхүүн худалдан авч гадагш нь урсгадаг. Энэ мөнгийг эх орондоо үлдээх, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, мөн үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, тэдэнд хамтран ажиллах нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг гурав дахь жилдээ зохион байгуулж байна.

Тус үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 1-27 хүртэл өдөр бүр “Их наяд” худалдааны төвийн 5-6 давхар, “Соёолж молл” худалдааны төвийн хоёрдугаар давхарт 09:00-20:00 цагийн хооронд үргэлжилнэ. Нийслэлийн зүгээс ЖДҮҮ эрхлэгчдээс түрээсийн төлбөр авалгүй, урсгал зардлыг хариуцаж байгаа юм.

67b2ef14b754a95b1a29e052

67b2ef2ab754a95b1a29e065

67b2ef2bb754a95b1a29e075

67b2ef28b754a95b1a29e057

67b2ef29b754a95b1a29e060

67b2ef2ab754a95b1a29e06f

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.