Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орж, цасан шуурга шуурна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна.

Ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.Монгол-Алтай, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -6...-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Оройдоо үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +1...+3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Оройдоо үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 0...-2 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Оройдоо үүлшиж, ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. -1...-3 градус хүйтэн байна. 

Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.