ЧУУЛГАН: Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нарыг УИХ-ын дэд даргаар сонголоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын дэд дарга нар болон УИХ дахь намын бүлгийн дарга нарыг сонгох асуудлыг хэлэлцлээ. 

УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд УИХ дахь намын бүлгийн дарга нарыг нэр дэвшүүлэх тухай хэлэлцлээ. УИХ дахь МАН-ын бүлгийг 68 гишүүнтэйгээр байгуулж, даргаар нь Л.Мөнхбаатарын нэрийг танилцуулсан бол УИХ дахь АН-ын бүлгийг 42 гишүүнтэйгээр байгуулж, даргаар О.Цогтгэрэлийг танилцууллаа.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Үүгээр УИХ дахь МАН, АН үүргээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна" гэлээ.

Үргэлжлүүлэн УИХ-ын дэд дарга нарыг томилох асуудлыг хэлэлцлээ. . Бүлгээр нэр дэвшүүлсэн энэхүү асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулснаар гишүүд гар өргөн санал хураалтад оролцов. Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаар сонгохыг чуулганы хуралдаанд оролцсон 110 гишүүн 100 хувийн саналаар дэмжсэн юм. 

Түүнчлэн . Б.Пүрэвдоржийг УИХ-ын дэд даргаар сонгохыг чуулганы хуралдаанд оролцсон 110 гишүүн 100 хувийн саналаар дэмжлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.