СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-23

Хотын төвийн балгасыг цэгцлэх талаар яриад эхэллээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 долоо хоногийн өмнө

"Буян холдинг" компани 1997 онд хуучнаар "Хангай" зочид буудлыг хувьчилж авсан байдаг. Түүнээс хойш энэхүү хотын төвд байршилтай барилга балгас болж, зөвхөн нэг давхрын зарим хэсгийг ашиглаж байгаа юм. Засаж, ашиглах талаар асуухад "Буян" Б.Жаргалсайхан "Миний юм та нарт хамаагүй. Та нар шивэртэй оймсондоо л анхаар" гэсэн утгатай хариулт өгдөг юм. Харин энэ талаар Хотын орлогч дуугараад эхэлжээ. 

Хотын орлогч Б.Номинчимэг: 

-"Хангай" зочид буудлын барилга балгас болоод 30 гаруй жил болж байна. Хотын төв цэгт, хамгийн үнэ цэнтэй байршилд байдаг балгасыг нураах, дахин төлөвлөх цаг болсон гэж бодож байна. Доод нэгдүгээр давхрыг нь Б.Жаргалсайхан, "Номин"--гийн Ш.Баярсайхан нарын хамтарсан компани эзэмшиж түрээсэлдэг. Балгас болсон хэсэг нь үл хөдлөхөөр бүртгүүлсэн мөртлөө улсад ямар ч татвар төлөлгүй. 

Дахин төлөвлөх талаар хөндөхөөр эзэмшигч нь "Та нарт ямар хамаатай юм" гээд хөдөлдөггүй. Хот дүрэмтэй, барилга нь өнгө үзэмжтэй байх хэрэгтэй. Зарчмын асуудал ярихаар загнаад өнгөрдөг үе ард хоцорсон. Бусдад сүрхий шаардлага тавьдаг хүн өөртөө ганц удаа шаардлага тавиад балгас болсон барилгаа цэгцэлмээр байна гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
66.181.187.215

Зөв өө. Жагаа шантаажилж байгаад улсаас ахиухан нөхөн олговор авах санаатай биз!

Зочин
1 долоо хоногийн өмнө
202.9.40.226

ЭНЭ ТОМ БАРИЛГА ЖАРГАЛСАЙХАНД ХЭРХЭН ЯАЖ ИРСНИЙГ НАРИЙН СУДЛАХ ЁСТОЙ, ӨӨР ХҮНИЙ ЭЗЭМШИЛД БАЙСНАА ТЭР ХҮН БАЙХГҮЙ БОЛООД ИХ УДСАН ХОЙНО ГЭНЭТ Л ЖАРГАЛСАЙХАН МИНИЙХ ГЭХ БОЛСОН, ЯМАР УЧИР ШАЛТГААНТАЙГ МЭДЭХГҮЙ Ч ЗАСВАР ХИЙХ АШИГЛАЛТАНД ОРУУЛАХ ТАЛААР ЭНЭ ХҮН ХУРУУГАА Ч ХӨДӨЛГӨӨГҮЙ. ҮҮНД НЭГ УЧИР БИЙ. ЖАРГАЛСАЙХАНЫХ МӨН ЮМ УУ, ЯМАР МӨНГӨ ТӨЛЖ ХЭНЭЭС ХЭЗЭЭ АВСАН ЮМ БЭ ГЭХ МЭТЭЭР ОЛОН ХЭРЭГ БОСЧ ИРЖ МАГАДГҮЙ Л БАЙХ, ТЭГЭЭД Ч НУРААХДАА ТУЛБАЛ ТЭНДХИЙН ОРШИН СУУГЧИД БҮГД САНАЛАА ТЭГ ГЭЖ ӨГНӨ, ОДОО ИХ ТЭЭРТЭЙ ХАРАГДДАГ БОЛСОН

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.