Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн "Нарийны-Ам" гэдэг газар өчигдөр /2024.04.01/ өдрийн 10:00-11:00 цагийн орчим 15 настай хүү гэрийнхээ гаднаас аргал оруулж ирнэ гэж гараад сураггүй болжээ.
Энэ тухай дуудлага мэдээлэл дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн 19:00 цагт ОБГ хүлээн авчээ. Ингээд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Бүрэгхангай сумын сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид, мэргэжлийн анги, ар гэрийнхэнтэй хамтран иргэн Б/15 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 19:30 цагаас эхлэн зохион байгуулан ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.