СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-02-28

"Амгалан" дулааны цахилгаан станцад гарсан гэмтлийг хэзээ засварлаж дуусах нь тодорхойгүй байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

"Амгалан" дулааны цахилгаан станцад гэмтэл гарч, тус станцаас дулаан цахилгаанаа авдаг айл өрх, албан байгууллагуудын дулаан болон халуун ус тасалдаад байна.

"Амгалан" дулааны станц нь хотын зүүн бүсийн айл өрх, аж ахуйн нэгжүүд буюу 50 мянган айлын орон сууцыг дулаанаар хангах эх үүсвэр. Тус бүсийн 13, 14, 15, 16-р хорооллын дулааныг тодорхой хугацаагаар хаагаад байна.

Сэлгэн залгалтын засварын ажил хийгдэж байгаа учраас хэрэглээний халуун усыг тодорхойгүй хугацаагаар хязгаарласан байна. Гэмтлийг хэзээ засварлаж дуусах нь тодорхойгүй байгаа аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.