СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хүн мөргөөд зугтсан жолоочийг илрүүлжээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Улсын дугааргүй суудлын автомашинтай жолооч явган зорчигчийг мөргөөд зугтаасан хэрэг өчигдөр гарчээ.

Тодруулбал, БГД-ийн 11-р хороо, Гурван гал эмнэлгийн туслах зам дээр улсын дугаар тодорхойгүй суудлын автомашин хүн мөргөчихөөд зугтаачихлаа гэх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад 2024 оны хоёрдугаар сарын 07-ны өдрийн 20:55 цагт иржээ. Дуудлагын дагуу эрэн сурвалжлах ажлыг шуурхай зохион байгуулж холбогдогчийг олж тогтоосон байна.

Урьдчилсан байдлаар явган зорчигч нь 1,75%-согтолттой, замын зорчих хэсэг рүү орсон байж болзошгүй байна.

Ослын талаар Цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослын газрыг орхиж явахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа. Мөн явганаар хөдөлгөөнд оролцохдоо зорчих хэсэг дээр зогсохгүй, саатахгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ авч явах чадваргүй үедээ зам хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.