СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Хүчит шонхор“ захын замыг амралтын өдрүүдэд 08.00-17.00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулна

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 сарын өмнө

"Хүчит шонхор" худалдааны төвийн зүүн тал болон урд талын замыг 2024 оны хоёрдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд 08.00-17.00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулахаар болжээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйл “Цагдаагийн байгууллагын эрх үүрэг” 8.2.2-т “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохион байгуулах, урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах” эрхтэй гэж заасан байдаг.

Энэ дагуу Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Дэнжийн мянга "Хүчит шонхор" худалдааны төвийн зүүн тал болон урд талын замыг 2024 оны хоёрдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд 08.00-17.00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулахаар болсон байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.