Зургаан хүн нас барж, арав гаруй иргэн эмнэлэгт хүргэгдээд байна

Нийслэлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр 2024.01.24-ний 01:05 цагт газ ачиж явсан ачааны автомашин осолдож ихээхэн хэмжээний дэлбэрэлт үүссэний улмаас ойр орчмын барилга байгууламж, автомашин шатсан ноцтой осол гараад байна. 

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы өгсөн мэдээллээр "Ёмкость дэлбэрэх үед гурван гал сөнөөгч амь насаа алдсан" байна. Мөн эх сурвалжийн мэдээлснээр галд энгийн гурван иргэн өртөж амь насаа алджээ. 

Арав гаруй иргэн түлэгдэж эмнэлэгт хүргэгдээд байгаа юм байна. Тэдний заримынх нь биеийн байдал хүнд байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.