?ЧУУЛГАН: Г.Занданшатар: Х.Баттулга, Ч.Хүрэлбаатар гэдэг хоёр хүн нийгмийг талцуулахаа боль
УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаан төрийн ордонд эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болон “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар хэлэлцэх юм.
Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Хөрөнгө оруулалтын хуулиар иргэдийн талцуулж байгаа Х.Баттулга, Ч.Хүрэлбаатар нарт хандан үг хэлэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Хөрөнгө оруулалтын хуулийн асуудал хоёр хүний хэрүүл болж таарахгүй. Х.Баттулга, Ч.Хүрэлбаатар гэдэг хоёр хүн нийгмийг талцуулахаа боль. Хэдэн троллоороо гишүүдийг шантаажилж, хуулийг батлуулна гэж байхгүй. Нэг талаас Цэцэд өгөөд хэлэлцүүллээ гээд байдаг. Нөгөө талаас нь зургаан сар барилаа гээд байдаг. Улс орны эрх ашиг үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж асуудалд эрүүл ухаанаар хандана гэдгийг хатуу анхааруулж хэлье.
Ер нь Цэцэд өгөөд байгаа нөхөд 2013 онд газрыг 100 жилээр ашиглуулна, эзэмшүүлнэ гэдэг хуулиа баталчихсан юм билээ. Одоо ингэж ард түмнийг төөрөгдүүлдэг, талцуулдаг, шоуддаг байдлаа боливол таарна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.