СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-01-14

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэддээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эх оронч худалдан авалт хийхийг уриалав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хөнгөн үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Янмал” ХХК-д өнгөрсөн долоо хоногт ажиллав.

Монгол Улсын хамгийн анхны оймсны үйлдвэрлэгч “Янмал” ХХК  өдөрт 20 мянган хос цэвэр даавуун, ноосон оймс, эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай. Малчдын гар дээрээс түүхий ноос авч, угаах, самнах, ээрэх, будах дамжлагын үйлдвэрүүддээ эцсийн бүтээгдэхүүн болгодог бөгөөд

Цар тахлын жилүүдэд тухайн үеийн Засгийн газар аж ахуйн нэгжүүдийн дулаан, цахилгаан, ус зэргийн төлбөрийг төрөөс даах шийдвэр гаргасан нь үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах, ажлын байраа хадгалж үлдэхэд томоохон дэмжлэг болсныг “Янмал” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Лхагважав хэллээ.

Цаашид урт хугацаатай, хүү багатай зээл олгож, татварын бодлогоор тууштай дэмжвэл ноос, ноосон бүтээгдэхүүний чиглэлийн аж ахуйн нэгжүүд дотоодын зах зээлээ бүрэн хангаж, экспортоо дорвитой нэмэгдүүлэх боломжтойг хэлэв.

Манай улс жилдээ 30 мянган тонн ноос ашигладаг бөгөөд үлдсэн нь хаягдал болдог. Цаашид

Ингэснээр улсын эдийн засаг сайжирч, ажлын байр олноор бий болох, малчдын ахуй амьдрал дээшлэх гээд олон давуу талтай гэж үзэж байна.

Иймээс орчин үеийн дэвшилтэт техник, технологи бүхий томоохон үйлдвэр байгуулах талаар судалж, танилцуулахыг холбогдох сайд нарт чиглэл болгов. Мөн

Хөнгөн үйлдвэрлийн салбарт үзүүлэх дэмжлэг жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд 2023 онд ноос, ноолуур бэлтгэл, үйлдвэрлэлд гэхэд л 170 орчим тэрбум  төгрөгийн хөрөнгө оруулалтын, эргэлтийн хөрөнгийн зээл олгосон байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.