УИХ-ын дарга Г.Занданшатар: Муу нэртэй, луу данстай УИХ-ын гишүүд рүү бүх хог, шүүмжлэлээ шиддэгээ боливол таарна

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Муу нэртэй, луу данстай УИХ-ын гишүүд рүү бүх хог, шүүмжлэлээ шиддэгээ боливол таарна. Үүн дээр УИХ-ын гишүүдийн эрх ашгийг хамгаалахын төлөө ёстой хатуу ярина шүү. Оруулж ирж байгаа хууль, ярилцаж байгаа асуудалд нэгдмэл байр суурьтай байх хэрэгтэй. Үүнд Засгийн газрын гишүүд онцгой анхаарах шаардлагатай" гэж хэлэв. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Нүүрсний сонсгол зохион байгуулагдаж хулгайтай холбоотой тайлан дүгнэлтийг түр хороо хэлэлцэж санал дүгнэлтээ боловсруулж УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан. Холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгсөн. . Хуульд ингэж заасан байгаа. УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хэлж байгаа шиг нүүрсний сонсгол хаядсан мартагдсан зүйл байхгүй. Үнэн зөвийг тогтоохын төлөө УИХ анхаарал тавьж ажиллана.

Ард иргэдийн мэдэх эрхийг хангахтайгаар холбоотойгоор хууль тогтоомжийн төслийг Засгийн газраас өргөн барьж хэлэлцүүлэхдээ  иргэдийн саналыг авч, Засгийн газрын гишүүд нэгдмэл байр суурьтай байж олон санааг дагуулж болохгүй гэх нэгдсэн зарчмаар орж ирэх хэрэгтэй байна.

Ард түмэнтэйгээ уулзаж ярилцана. Аль нэг талыг баримталж хүчээр шийддэг асуудал байхгүй. Тийм асуудал байхгүй. Үүнийг онцгой анхаарвал зохино. Ер нь цаашдаа асуудлуудыг зөвлөлдөх ардчиллын аргачлалаар тал бүрийн санал бодлыг сонсож хэлэлцэнэ. Үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллээр ард түмнийг төөрөгдүүлж, хагаралдуулж, зөрчилдүүлдэг.

Эцсийн эцэст. Муу л юм болохоор УИХ-ын буруу. Оруулж ирж байгаа хууль, ярилцаж байгаа асуудалд нэгдмэл байр суурьтай байх хэрэгтэй. Үүнд Засгийн газрын гишүүд онцгой анхаарах шаардлагатай гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.