СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2024-01-05

Намрын чуулган хаахаас өмнө амжиж батлах хуулиуд

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 сарын өмнө

УИХ-ын намрын чуулган энэ сарын 19-нд өндөрлөнө. Парламент намрын чуулганы хугацаанд Сонгуулийн тухай хууль, Эрүүгийн хууль, Түгжрэлийн хууль, Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Цахим шилжилтийн 120 хуулийн төсөл, Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль, Төсвийн хуулийг эцэслэн баталсан. Мөн намрын чуулганы хугацаанд Нүүрсний сонсголыг зохион байгуулж, чуулганы хаахаас  өмнө түр хорооноос сонсголын үр дүнгийн талаар мэдээлэл хийхээр төлөвлөжээ. Мөн энэ сарын 19-нөөс өмнө амжиж батлахаар хүлээгдэж буй хуулийн төслүүдээс онцлон хүргэе.

“Баривчлах ажиллагаа шүүхийн хяналтаас гадуур байх ёсгүй”

Нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэн, дэмжсэн. Улмаар хуулийн төслийг батлахаар эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлээд байна. 2022 оны аравдугаар сард НҮБ-аас дур зоргоор баривчлахын эсрэг олон улсын шинжээчид Монгол Улсад ирж, хүний эрхийн зөрчилд судалгаа, шинжилгээ хийсэн юм. Тэд манай улсыг сэжигтнийг шүүхийн шийдвэргүйгээр 48 цаг цагдан хорьж байгаа нь хүний эрхийн томоохон зөрчил хэмээн үзсэн. Үүнээс хойш нэг жилийн дараа буюу өнгөрсөн есдүгээр сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 54 дүгээр чуулган Женев хотноо болж, Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдлыг дээрх зөрчил дутагдлаа арилгаагүй хэмээн дахин хангалтгүй хэмээн үнэлэв. Тэгвэл . Хуулийн төслийг намрын чуулганы төгсгөлд хэлэлцэн батлахаар товлоод байна.

Хүлээлт үүсгэсэн Хүүхэд хамгааллын хууль 

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдахаар хүлээгдэж буй. Өнгөрсөн хугацаанд хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой хэргүүд гарахад хуулийн төслийг нэлээд эрчимтэй хэлэлцсэн ч тэгсхийгээд намжсан. Тэгвэл намрын чуулганы төгсгөлд батлах болов уу гэсэн хүлээлттэй байна. Хуулийн төслийг боловсруулахдаа Засгийн газрын гишүүд, төрийн бүх шатны байгууллага, олон улсын болон иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэн багш, судлаачид, 1300 гаруй хүүхэд оролцуулан тэдний саналыг авчээ.

Шүүх байгуулах тухай хуулийг батлах уу? 

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-нд ХЗДХЯ-наас Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан.   Дээрх хуулийн төслийг намрын чуулганы хугацаанд батлуулахаар Засгийн газрын зүгээс яаралтай горимоор зүтгүүлж байгаа билээ.  Хуулийн төсөлд авлигын дагнасан шүүхийн ажиллаж эхлэн хэмээн заасан нь багагүй маргаан дэгдээсэн. Мөн хууль батлагдсанаас хойш буюу 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш нэг жилийн хугацаанд авлигын хэргийг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан хэлэлцэж, Улсын дээд шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ гэж тусгажээ. билээ.

Төрийн байгууллагуудыг хотоос нүүлгэх тогтоолын төслийг батална 

Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар Төрийн байгууллагуудыг Улаанбаатар хотоос нүүлгэн байршуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд парламентад өргөн мэдүүлсэн. Тэгвэл энэхүү тогтоолын төслийг намрын чуулганы төгсгөлд батлахаар яригдаж байна. билээ. Мөн энэ онд болох УИХ-ын сонгуулийг 13 тойрогт бүсчлэн хувааж зохион байгуулах тогтоолын төслийг батлаад байгаа билээ.

Ургамал хамгааллын агентлагтай болно 

Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг парламент чуулганы төгсгөлд батлахаар төлөвлөжээ. Хуулийн төсөлд Ургамал хамгааллын агентлаг байгуулах тухай заасан. ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун “2025 оны төсөвт зардлыг нь суулгаж, Ургамал хамгааллын агентлаг байгуулна. Олон улсын байгууллагаас тавиад байгаа шаардлага нь заавал ийм үндэсний байгууллагатай байх ёстой гэсэн. Сангийн яаманд энэ тухай танилцуулсан. 11 хүний 850 орчим сая төгрөгийн зардал гарах судалгаа хийгдсэн. Сангийн яам зөвшөөрсөн. Шинээр байгуулагдах агентлаг нь ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын чиглэлээрх бүх мэдээллийг нэгтгэн сан үүсгэх, таримал болон бэлчээрийн ургамлын хөнөөлт организмын тархалт, энэ чиглэлийн хорио цээрийн асуудлыг хариуцна гэдгийг УИХ-ын чуулганы үеэр мэдэгдсэн билээ.

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 3 (7247)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.