СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2024-01-04

🔴Хиймэл оюун ухаанаар хийсэн дүрс бичлэгийн үнэн худлыг 30 секундээс 3 цагийн хооронд илрүүлэх боломжтой

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 сарын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар СЕХ-ны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд Д.Дэлгэрсайхан, Т.Сүхболд нарыг нэр дэвшүүлсэн юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн ЦЕГ-ын дарга Т.Сүхболдоос олон нийтийн цахим сүлжээний зохицуулалт болон хиймэл оюун ухаанаар хүний дүрс дуу бичлэгийг ашигласан тохиолдолд шалгаж илрүүлэх боломжтой эсэх талаар тодруулж асуув.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: 

-2024 оны сонгуульд хоёр зүйл сөргөөр нөлөөлөх хүчин зүйл байна. Албан бус мэдээгээр Монгол Улсад 2.6 сая фейсбүүк хаяг, хэрэглэгч байгаа. Үүний 1.5 сая нь хуурамч хаяг байна гэж байгаа. УИХ-ын гишүүд, улс төрчдийг жирийн үед гөвж байна. Доромжилсон, гүтгэсэн хуурамч хаягийг илрүүлэх техникийн боломж байна уу. Одоо энэ асуудал эхэлчихсэн явж байна. Хүний цусыг судлаад доромжлоод явж байна. 

Мөн хиймэл оюунаар хүний үйлдээгүйг үйлдсэн юм шиг харуулдаг. Үүнийг цагдаагийн байгууллагаас илрүүлэх, хариуцлага тооцох техникийн болон эрх зүйн боломж байна уу?

ЦЕГ-ын дарга Т.Сүхболд:

-Монгол Улс Азидаа фэйсбүүк хэрэглэгчдээрээ тэргүүн байрт явж байгаа. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийг 40 хүнтэй байсныг би сая томилогдсоныхоо дараа 80 хүний бүрэлдэхүүнтэй газар болгож өргөжүүлсэн. Бидэнд техник технологийн боломж дутуу байгаа, шинэчлэх шаардлага байгаа. 

Эрх зүйн хувьд боломж бий гэж харж байна. 2023 оны жилийн эцсийн байдлаар хуурамч мэдээлэл тараах, бусдын нэг хүндэх зөрчлийг 50,3 хувьтай илрүүлсэн.

Мета компани хаах эсэхээ 2-3 хоногийн дараа шийднэ, заримдаа гурван сар болно. Тэгэхээр тоног төхөөрөмжийг нь худалдаж аваад, дотроо шууд хаах боломж бий.

Хиймэл оюун ухаан олон улсад 2023 оны гуравдугаар сараас эхэлсэн. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээнд энэ асуудлыг бид судалж үзсэн. Анх гадаад хэл дээр хүнийг яриулж байсан бол одоо монгол хэл дээр яриулж болж байна. Төлбөрийг нь төлөөд энийг хийж болж байгаа. гэв. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.