СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-12-29

Урт цагааныг нурааж эхэллээ

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 сарын өмнө

Нийслэлийн Засаг даргаас Урт цагаан үйлчилгээний төвийн барилгын төлөвлөлтийг өөрчлөх талаар 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс долоо хоногийн хугацаанд иргэдээс санал асуулга авч, дийлэнх олонхынх нь саналаар цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулахаар болоод байгаа билээ. 

Улмаар Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Урт цагааныг нийслэлийн өмчийн бүртгэлээс хассан юм. 

1 дүгээр корпусын барилгыг буулгаж, түр хашаагаар хамгаалсан байдалтай байсан бөгөөд өнөөдрөөс бусад корпусыг буулгах ажлыг эхлүүлжээ. Энэ тухай Хотын нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Урт цагааны барилгыг нураах ажил эхлээд явж байна. Ногоон байгууламж болгон тохижуулна. Зураг төслийг нь гаргаж байгаа" гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.