СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2023-12-29

Н.Учрал: "Учрал эдгэсэн боловч улс орон маань эдгээгүй" хэмээн бодож, үнэн амьдарч байгаа

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 сарын өмнө

УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал 12 дахь "Эргэн ирсэн минь" номоо хэвлүүлэн гаргаж, өнөөдөр номын нээлтээ хийлээ. Шинэ номынхоо талаар тэрбээр: 

-Хүн сэтгэлийн хүчтэй байж чадвал ямар ч саад бэрхшээлийг даван туулдаг юм байна гэдгийг харуулах гэж хичээсэн. Орчлон хорвоогийн бүх зовлон миний нуруун дээр байгаа гэж бодохгүйгээр, даваад гарах ёстой зүйл шүү гэж бодож чадваас хувь заяа чамайг шагнах болно оо. "Унаж босож, уруудаж өгсөж яваа танд зориулав" гэж номын агуулгаа томъёолсон. 

Бага залуугаасаа бичсээр 11 ном гаргасан байна. 12 дахь ном маань бусдад урам зориг өгөхийг хичээсэн. Энэ номонд 180 гаруй хүний нэр орсон. Хүн сайн ч хүнтэй таардаг, муутай нь ч таардаг. Миний амьдралд таарч урам зориг өгч байсан 180 хүн байдаг. Муу нь ч надад сургамж өгсөн байдаг. 

Би амьдрал, үхлийн зааг дээр хагас болж, түмэн олны сэтгэлийн хүчээр босож ирсэн. Түмний сэтгэлийн ачийг хариулахын тулд би улс төрд эргэн ирсэн. Учрал эдгэсэн боловч улс орон маань эдгээгүй байна хэмээн бодож, үнэн амьдарч байгаа. Бусдад бага ч атугай тус дэм болох гэж эргэн ирсэн. Би олон хүнд сэтгэлийн өртэй. Тэр өрөө дарах гэж би эргэн ирсэн юм аа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.