СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-12-29

X Богд Жавзандамба хутагтын хөрөг дүрийг арслант ширээнд зална

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 сарын өмнө

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 112 жилийн ойн баярын үйл ажиллагааны хөтөлбөрийг та бүхэнд хүргэж байна. Баярын үйл ажиллагаа Монголын Бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд болно. 

11:00-11:05 цагт​ МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, хутагт хувилгаад тэргүүтэй лам хуврагууд X Богд Жавзандамба хутагтын хөрөг дүрийг ёслол хүндэтгэлтэйгээр арслант ширээнд зална.

11:05-11:10 цагт ​Богд хаант Монгол улсын төрийн дуулал “Зуун лангийн жороо луус” дуу эгшиглэж, Соёмбот тугийг Батцагаан Цогчэн дуганд ёслол хүндэтгэлтэйгээр зална.

11:10-11:15 цагт​ Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийн мэндчилгээг МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гэвш лхаарамба Д. Жавзандорж дэвшүүлнэ.

11:15-11:25 цагт​ “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын үйл явдал” сэдвээр Залуу Монгол судлаачдын нийгэмлэгийн судлаач, СУИС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Доктор М.Энхбаатар илтгэл тавина.

11:25-13:35 цагт​ МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд Богдын дончод, Цагийг тохинуулах залбирал “Жанловцогзолма” лам хувраг сүсэгтэн олон хамтаар хурна. /Гандан телевиз шууд дамжуулна/

14:35-15:00 цагт​ “Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолд лам нарын оруулсан хувь нэмэр” сэдвээр Да лам Х.Бямбажав айлдвар айлдана. /Гандан телевиз шууд дамжуулна/

Мөн өнөөдөр Богд хааны ордон музейд: 

10:00-10:40 цагт ​МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд Ламын чодба хурж, Цогчод өргөнө.

11:00-11:05 цагт​ VIII Богд Жэвзүндамба хутагтын сэрэг дүрд мандал өргөж, хадаг өргөнө.

11:20-11:30 цагт​ Богд хааны ордон музейн “Үнэт өв” үзэсгэлэнд МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн Дэд хамба, гавж С.Гантөмөр нээлтийн үг хэлнэ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.