СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-12-26

Ц.Батбаатар: Саяны нүүрсний сонсголыг хэн нэгнийгээ намнах гэсэн тавилттай жүжиг байна гэж харсан

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 сарын өмнө

Нүүрсний сонсголд нэр нь дурдагдсан "Улаанбаатар групп" ХХК-ийн ерөнхий захирал, "Шарк" Ц.Батбаатар өөрийн цахим хуудсаар дамжуулан тайлбар хийжээ.

Тус групп тээврийн компанитай ч нүүрс тээвэр хийж байгаагүй, харин одооноос л хийж эхлэхээр бэлтгэл ажил хийж байгаа аж. Мөн, Нүүрсний сонсгол нь хэн нэгнийг намнах улстөржсөн арга хэмжээ боллоо хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв. 

"Улаанбаатар групп" ХХК-ийн ерөнхий захирал, "Шарк" Ц.Батбаатар: 

-Өнөөдөр нүүрсний хулгай гэж яриад байна. Худлаа тавилттай жүжиг байна шд, хэн нэгнийгээ намнах гэсэн. Сая тав дахь өдрийн сонсгол бол Д.Амарбаясгалан даргыгаа намнах гэсэн тавилттай жүжиг байна л гэж харагдсан. Ойр хавийнх нь хамаарал бүхий бүх хүнийг гаргаж ирэнгүүтээ найзынх нь найз нь ийм компанитай ч гэж байх шиг. Компанитай байсан ч ер нь ямар хамаатай юм бэ. Тэр нь нүүрстэй болон ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа явуулдаг биш л бол. 

Миний хувьд маш олон компанийг худалдаж аваад, маш олон компанийг шилжүүлж өгдөг. Энэ жишгээр бол Монголын бүх хүнтэй холбогдвол холбогдож болох юм байна л даа, шинжээчдийн гаргаж ирж байгаа баримтаар бол. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, хаа байсан Булганд байгаа малчинтай хүртэл холбогдож байгаа шүү дээ гэв.   

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
4 сарын өмнө
202.179.25.67

3 сая хүнтэй монголд хүн бүр л холбоотой байх боломжтой биш үү

Гаваа
4 сарын өмнө
66.181.181.243

Хулгайч нар нэгийгээ өмөөрч бна даа .Нүүрс хэн ч хууль журмын дагуу зөөж болно .Хамгийн гол нь бүртгэлгүй ( хулгай хийж ) гаргаж болохгүй шүү дээ .Төмөр замыг бариулахгүй байх ,ашиггүй ,мухар гэж орлигч нар бол нүүрсчидийн дуу хоолой гэж бодож бна .Яагаад гэвэл өөрсдийнх нь хулгай нь тасарчих гээд байгаад оршино .

Ганаа
4 сарын өмнө
202.126.89.64

Сонсгол гэдэг бол үүссэн нөхцөл байдлын талаар мэдээллийг нийтэд танилцуулах ажиллагаа,яллах эсвэл өмгөөлөх санаа агуулдаггүй,иймхэн юмаа мэддэггүй байж бас захирал гэнээ

Зочин
4 сарын өмнө
66.181.161.100

Чи битгий хутган үймүүлээд бай

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.