Энэ сарын 29-ний өдрөөс шинэ автобусууд үйлчилгээнд явж эхэлнэ

Шинэ автобуснууд үйлдвэрээс гарч эхэлж байна хэмээн НЗДТГ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Эхний автобуснууд арванхоёрдугаар сарын 29-н гэхэд орж ирнэ. Үүний дараа томоохон өргөн чөлөөнүүдийн нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлөх, богино эргэлтийн шинэ чиглэл тогтоох, тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх зэрэг бэлтгэл ажлуудыг хийх ажээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар цахим хуудастаа "Үйлдвэрээс шинэ автобуснууд маань эхнээсээ бэлэн болж бгаа мэдээ ирлээ. 12 сарын 29 нд эхний автобуснууд ирсний дараа тодорхой графикийн дагуу шинэ автобусыг хөдөлгөөнд оруулна. Ирэх хоёрдугаар  сарын 1 хүртэл дугаарын хязгаарлалт хийж байгаа энэ хугацаанд зарим газруудад 1-р эгнээг бүрэн чөлөөлөх, богино эргэлтийн шинэ чиглэл маршрут тогтоох, тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх зэрэг бэлтгэл ажлууд хийгдэнэ. Ингэж байж шинээр ирж буй автобуснуудаа зорчих хөдөлгөөнд оруулна. Тэг зогсолттой байгаа үед хэчнээн шинээр шинэ автобус ирээд тэг зогссон хэвээр бна шүү дээ" хэмээн бичжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.