СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-12-15

🔴 Ц.Даваасүрэн: Малчид дараах гурван зүйлийг л төр засгаас хүсэж байна

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 сарын өмнө

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан /2023.12.15/ эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Би сая зудтай сумдаар явлаа. Малчид гурван зүйл л хүсэж байна. Өвөлжилт хүндрэх нь нэгэнт тодорхой болсон тул малчид малаа ихээр нядалж байгаа юм байна. Нэгдүгээрт, нядалсан малын махыг төр худалдан авахад анхаараач гэж байна. Хоёрдугаарт, өвс тэжээлээр хангаач. Гуравдугаарт, түлш шатахууны асуудал хүнд байгаа юм байна. Нядалсан махаа сум суурин газар луу зөөх, отор нүүдэл хийхэд хүндрэл учруулж байна.

Мөн, арьс ширэн дээр тодорхой шийдэл гаргаж өгөөч, боловсруулах үйлдвэрээ хэдэн жил ярьдаг юм бэ гэж байна. 10 сая бог мал жилд нядалдаг. 100 сая долларыг зүгээр л хаяад байна. Энэ мөнгө чинь нэг цахилгаан станцын мөнгө шүү дээ. Улс төрчид эрх мэдлээ яаж хадгалж үлдэх вэ гэж л бодохоос улс орны эрх ашгийг яаж хамгаалж явах нэгдсэн бодлогогүй болчихжээ. Ярихаас хийхгүй байна. Боломж байсаар байтал зүгээр л суудаг болчихож. Бид 20 жил утаа яриад шахмал түлшний үйлдвэр л барьсан гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.