СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-12-07

С.Ганбаатар: Сэтгүүлч Н.Өнөрцэцэг надад захидал ирүүлсэн

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 сарын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Нэгдсэн хуралдааны өмнө УИХ-ын гишүүд үг хэлэв. УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон сэтгүүлзүйн салбарын асуудлыг чуулганаар хэлэлцэх асуудалд оруулах саналтай байгаагаа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Сэтгүүлч Н.Өнөрцэцэг надад захидал ирүүлсэн. Та бүхэнд ч мөн ирүүлсэн байх гэж бодож байна. Эрх баригчид сэтгүүлчийн хэвлэн нийтлэх, ажил үүргээ гүйцэтгэх мэдээ мэдээллээ дамжуулахтай холбогдуулан хууль хяналтын байгууллагаар далайлган айлган, сүрдүүлж байна. Энэ асуудалд оруулж, ярих хэрэгтэй байна. Эрх баригчид аймхай, нэр хүнддээ хайртай улсууд. 

Ганцаардаж, муу сайнаар дуудуулж явахыг би мэднэ ээ. . Нийгэм тэр чигтээ хоёр хуваагдаад байна гэсэн юм.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар, Байнгын хороогоор хэлэлцсэн асуудлыг УИХ-аар оруулдаг. Хэлэлцэх асуудлын тов, дараалалд ороогүй асуудлыг хэлэлцэхгүй гэх хариултыг өгөв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Амина
4 сарын өмнө
124.158.70.226

Өнөрцэцэг Ганбаатарт захиа бичиж байгаа нь Жонхуугийн сэтгүүлч гэдгээ батлан харуулж байна.

Зочин
4 сарын өмнө
139.5.217.135

Өөр нааш харах хүн байгаа юм уу мах нам бол бүр цаашаа шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.