СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-12-01

🔴ЧУУЛГАН: Эмнэлгийн түргэн тусламжийн автомашингүй 50 сум байна

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар нийт нутгийн өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээлэл сонсож байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Өвөлжилт эрт хүндэрлээ. Өвөлжилт хүндэрснээс үүдэж бэлчээрийн асуудал мөн яригдаж эхэлж байна. Отроор бусад сум руугаа явж байна. Энэ асуудлыг хэрхэн зохион байгуулах вэ?Өвс тэжээлийн үнэ асар өндөр болчихоод байна.Малчид тарган байгаа малаа нядлах арга хэмжээ авч эхэлж байна. Урьдчилж харж эрсдэлээ хэрхэн тооцох вэ гэдгээ аймгийн онцгой, хөдөө аж ахуйн газруудтайгаа ямар ямар арга хэмжээ авахаа сайн ярилцах хэрэгтэй байна.

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун:

-Малын хөлийн татварыг аймаг, сум нь өөрсдөө шийдэж байгаа. Нийт нутгийн дийлэнх нь цагаан зудархуу байна. Малчид малаа нядалж байгаа. Гэсэн ч махны үнэ ханш хямд байна. Нийслэл 2024 оноос нөөцийн мах бэлтгэлээ хариуцахаар болсон. . Нөөцийн мах бэлтгэх ажил үргэлжилж байна. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Манай Хэнтий аймагт хоёр жил дараалан ган, зудын байдалтай байгаа. Мал махан тарга авч чадахгүй байна. Зудын асуудал малчин, орон нутаг, онцгой комиссын ажил гээд орхиж болохгүй. Ийм хүнд нөхцөл байдлыг даван гарах ажлыг цогцоор нь хийж хэрэгжүүлмээр байна. Орон нутгийн ИТХ, аж ахуй нэгж байгууллагууд хамтран ажиллаж, ард нь гарна. Малчдын эрүүл мэндийн асуудалд мөн онцгой анхаарах шаардлагатай байна.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:

-Улирлын томуугийн дэгдэлт хүндрэх төлөвтэй байна. Хоёрдугаар шатандаа идэвхжилтийн түвшиндээ байна. Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд албан даалгавар хүргүүлэн ажиллаж байна. Отроор өвөлжих иргэдийн нэгдсэн мэдээллийг гаргах асуудал Онцгой комисс дээр яригдсан. гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.