СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-11-30

ХЭҮК-ын даргаар Д.Сүнжидийг томилов

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Д.Сүнжидийг ХЭҮК-ын даргаар томиллоо. 

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 64 хувийн саналаар Д.Сүнжид ХЭҮК-ын дарга болов. 

Д.Сүнжидийн танилцуулга:

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжид намтар, ажилласан байдал:
Дугарын Сүнжид нь 1977 онд төрсөн.
-1993 онд Хэнтий аймгийн Өндөрхаан сумын нэгдүгээр сургуулийг төгссөн.
-1994-1998 онд МУИСийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр төгсөж,
-1999-2000 онд мөн сургуульдаа хууль зүйн ухааны магистр,
-2000-2002 онд ХБНГУ-ын Людвиг-Максимилианы Их сургуульд олон улсын харьцуулсан эрх зүйн магистр,
-2006-2009 онд ХБНГУ-ын Людвиг-Максимилианы Их сургуульд хууль зүйн ухааны доктор /Dr.jur/-ын зэргийг тус тус хамгаалсан.
-2002-2003 онд ШУА-ийн Философи, социологи, хүний эрхийн хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвийн судлаачаар,
-2003-2012 онд Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн, өмгөөлөгчөөр,
-2005-2012 онд “Хөгжлийн төлөө төв” ТББ-ын гүйцэтгэх захирлаар,
-2009-2014 онд Хууль зүйн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар,
-2014-2015 онд Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар,
-2015-2017 онд ЕТГ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагчаар,
-1998 оноос одоог хүртэл Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессор,
-2017 оноос ХЗДХЯ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо II” төслийн зохицуулагчаар тус тус ажиллаж байгаад 2020 оноос Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр сонгогдсон юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.