СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-11-24

🔴ЧУУЛГАН: Б.Чойжилсүрэн: Утаа буурна, буурахгүй гэдгийг урьдчилж хэлж чадахгүй

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж “Улаанбаатар хотын утаа болон сайжруулсан шахмал түлшний талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна. Асуулгын хариуг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн уншиж танилцуулав.

Тус танилцуулгад: 

-Улаанбаатар хотын агаарын чанар автомашин, гэр хороолол, орон сууцны хороолол, үйлдвэрүүдийн агаар бохирдуулагчийг автомат багажаар тодорхойлж байна. 2022-2023 оны халаалтын улиралд PM2.5 тоосонцрын агууламж 65 микрограмм метр куб, PM10 тоосонцрын дундаж агууламж 107 микрограмм байгаа нь

-Гэр хорооллын айлуудад цахилгаан халаагуур ашиглах техникийн боломж бүрдүүлэх ажлын хүрээнд агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн 86,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2017-2019 онд Улаанбаатар хотын 41 мянган айл өрхийг цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг хангаснаар айл өрхийн цахилгаан хангамж сайжирч, шугам сүлжээний алдагдал буурч, айл өрхүүд 4 КВт чадалтай цахилгаан халаагуураар гэр орноо халаах нөхцөл бүрдсэн. Хоёрдугаарт, халаалтын зуух төвлөрсөн дулаанд холбох ажлын хүрээнд 2017-2020 онд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 236 халаалтын зуухыг зогсоож, 336 иргэний барилга обьетыг төвлөрсөн дулаанд холбосон. Гуравдугаарт, 

-Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Иргэдийг угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлж, хяналт тавих, яндан зуухны засвар үйлчилгээ үзүүлэх заавар зөвлөмж өгч ажиллах хэрэглэгчдээс ирж байгаа гомдол саналыг хүлээн авах зорилготой хэрэглэгчдэд үйлчлэх төв ажиллаж байна. Тус төвөөс нь угаарын хийд иргэд өртөх гол шалтгаан болж байна. Угаарын хийн хордлогод:

  • 2019 онд- 2780
  • 2020 онд- 786
  • 2021 онд- 426
  • 2022 онд- 256 иргэн өртсөн байна. 

Асуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Эрх баригчид утааг яллаа гэсэн ч иргэд утаандаа хордсоор байна. 2019 оноос хойш хэчнээн иргэн угаартаж нас барсан бэ. Ипотекийн зээлийг гаргачихсан бол утаа тавин хувиар буурах боломж байсан байна. Ер нь үүнд чиглэсэн бодлого яг яаж явж байгаа юм. 2020 онд 300 тонн хэрэглэж байснаа 2021 онд 600 тонн түлш болсон байна. Нэг жилийн хугацаанд ингэж огцом нэмэгдсэн шалтгааныг юу гэж үзэж байгаа юм?

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Энэ өвөл яг юу түлэх юм. Утаа энэ буурах юм уу. Машины утаа, хүхрийн хий хоёрт Монгол хүмүүс хордоод дууслаа
Хоёрдугаар цахилгаан станцын хашаанд баригдсан байшин хэний мэдэлд байгаа юм. Утаагүй түлш үйлдвэрлэнэ гээд төрөөс 17 тэрбум төгрөг авчхаад ажлаа хийгээгүй компанид ямар арга хэмжээ авах юм. Асуулгын хариуд .

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-. Магадгүй 60-70 хувиар буурсан нь үнэн. Гэхдээ үүнийг бид улстөржүүлмээргүй байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ ажлыг маш сайн зохион байгуулсан. Хот даяар төрийн албан хаагчдыг дайчилсан. Хяналт сайн тавьсан. Зоригтой том шийдвэр гаргасан. Үр дүнгээ өгсөн. Жишээлбэл, сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхлэхээс өмнө багануурын нүүрс 1.2 сая тонныг хэрэглэж байсан юм байна лээ. 2019-2020 оны өвөл галлагааны улиралд 340 мянган тонн орчим шахмал түлш хэрэглэсэн. Утаа тодорхой хэмжээнд буурсан. Том үр дүн гарсан гэдгийг бүгд мэдэж байгаа. 

Медлингээр хийсэн шахмал түлшийг анх хэрэглэхэд утаа мэдэгдхүйц буурсан. Жилд 600 мянган тонныг хэрэглээд эхлэхээр утааг нэмж бууруулах шаардлага үүссэн учраас медлингийн оронд хагас коксыг түүхий эд болгож шахмал түлш үйлдвэрлэх саналыг орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргасан. Улмаар "Тавантолгой түлш" компани дээр туршилтыг хийхийн тулд дөрвөн төрлийн 80 тонн хагас коксыг оруулж ирж шахмал түлш хийсэн. Судалгаагаар утааг 50-иас дээш хувь бууруулах нь тодорхой болсон. Туршина гэдэг үгэнд улс төр орсон. Улстөржүүлээд буруу тал руу нь мушгиад явчихсан..

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
5 сарын өмнө
103.212.116.52

Утаа буураагүй харин химийн хольтой нүүрс хийж олон хүн хордож шинээр өвчин үүсэж олон хүн үхсэн шүү бүү худал ярь

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.