СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-11-24

🔴Ж.Ганбаатар: Дизель болон АИ92 бензин дээр асуудал байгаа

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар шатахуунтай холбоотой мэдээллийг өгөв.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар:

-. Засгийн газар, УУХҮ-ийн яамнаас энэ хүндрэлийг давах чиглэлд ажиллаж байна. 2023 оны 11-р сарын нэгний өдрөөс 23-ны өдөр хүртэл хилээр орж ирсэн ГЕГ-ын мэдээллийг хүргэе.

Дизель түлш 95300 тонн, 50400 тонн орж ирсэн. Монгол улсын дизель түлшний нийт хэрэглээ сарын хамгийн ихдээ 92 мянган тонн, АИ92 52-53 мянган тонн байдаг. Бензин орж ирж байгаа юу гэдэг асуултад би хариуллаа. Энэ бол нөөцийн биш, гаалийн мэдээ.

ОХУ-ын Засгийн газар олон улсад есдүгээр сарын 21-нд бензиний хориг тавьсан. Хориг хоёр хоногийн өмнө цуцлагдаж байна. Монголд тус хориг хязгаарлагдмал байдлаар тавигдсан. Роснефть болоод Газпром гээд томоохон компаниудаар Монгол руу шатахуун экспортолж байгаа. Бусад жижиг компаниуд манай улс руу шатахуун экспортлох боломжгүй байна. Бид

Тус хориг ганцхан Монголд тавиагүй. Монгол Улсын хувьд энэ байдлаас гарахын тулд БНХАУ-аас дизель импортолж байгаа.

Баруун аймгуудаар дизель түлшгүй хүндэрсэн байсан ч хоёр хоногийн өмнөөс Боршоо, Цагааннуур боомтоор дизель түлш орж ирсэн. Өнөөдрийн байдлаар бид БНХАУ-аас 7,6 мянган тонн түлш импортолсон байна. Энэ түлшээр уул уурхайн томоохон компаниудаа хангаж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.