? УИХ-ын гишүүн Н.Ганибал малчдыг малаа байнгын дулаан хувцастай маллахыг уриалав

УИХ-ын гишүүн Н.Ганибал өвөлжилт хүндэрч малчид хэцүү нөхцөл байдалд орсныг дурдаад дараах байр суурийг илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Монголын мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарт тулгамдсан хамгийн чухал асуудал бол өвөлжилт. Хоёр хоногийн өмнө болсон цасан шуурганы улмаас олон хүн төөрч, эрж хайх асуудал үүссэн. Тиймээс эдгээр асуудлыг яаралтай шийдвэрлэх асуудал үүсэж байна. Малчид яагаад төөрсөн бэ гэдгийг бид бодох ёстой. Малчид шатахуунгүй байгаа учраас өвөлжөөндөө өвс тэжээлээ буулгаж чадахгүй байгаа. Тийм учраас малынхаа араас явган явж төөрч байна. Хэрэглээний хамгийн чухал хэрэгсэл болох портер, бонго нь түлшгүй байна. Үүнээс болоод Тиймээс УИХ-ын тогтоол гаргадаг ч юм уу, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна.

Дараагийн асуудал малчид их хэмжээгээр малаа нядалж байна. Малын махаа яаж борлуулах талаар бүгд толгойгоо гашилгаж байна. . Ямар нэг хүнд сурталгүйгээр мах экспортлох боломжийг олгох зайлшгүй шаардлагатай. Хөдөө аж ахуйн яам энэ тал дээр бодит ажил хийхгүй байна.

Энэ өвөл их онцлог жил болж байна. Гэнэт хүйтэрч бас дулаарч байгаагаас бэлчээр их хэмжээгээр дарагдаж байгаа. Түүнчлэн гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.