СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-11-02

БИЧЛЭГ: Г.Өнөрбаяр: 245 сая төгрөгийн хөрөнгөтэй сувиллыг 183 саяар хувьчлахыг би дэмжихгүй

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
6 сарын өмнө

108 булаг рашаан, 41 байр объект, 245 саяын хөрөнгөтэй "Отгонтэнгэр рашаан сувилал"-ыг 183 саяар хувьчлахаар  ажлын хэсгээс санал оруулж ирсэнд Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр эсэргүүцлээ илэрхийлэв. Тэрбээр "Дуудлага худалдаа хий эсвэл ахмадуудад өг" гэсэн байр суурьтай байна. 

"Отгонтэнгэр" рашаан нь Завхан аймгийн Алдархаан сумын нутагт, Бага Отгонтэнгэр уулын ар хормойд, Рашаан голын хөндийд оршдог рашаан юм. Харин сүүлийн жилүүдэд "Боду" ХХК уг рашаан сувилалд хөрөнгө оруулалт хийн, менежмент явуулсан агаад хувьчилж авах санал гаргасны дагаа аймгийн ЗДТГ-аас ажлын хэсэг гарч ажиллажээ. Ажлын хэсгийнхэн "Тус компанид хувьчлах нь зүйтэй" гэсэн санал оруулж ирсэнтэй Засаг дарга санал нийлэхгүй байна. 

Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаярын өгүүлснээр "Энэ байгууллага сүүлийн гурван жилд ЭМДС-гаас 500 сая төгрөг авсан байна. Цаашид ч авна. Үнэхээр хувьчлах гэж байгаа бол дуудлага худалдаа хий, эсвэл Завханы ахмадуудад өг. Хувьчилъя гэж санал гаргасныг би хүлээн зөвшөөрөхгүй" хэмээн хэллээ.

Отгонтэнгэрийн халуун рашааныг зуны дунд сараас намрын тэргүүн сарыг дуусах хүртэл хугацаанд ашиглаж ирсэн уламжлалд тулгуурлан 1954 онд 50 ортой улсын рашаан сувилал байгуулсан нь эдүгээ хүртэл тасралтгүй ажиллаж байгаа юм. Отгонтэнгэрийн рашаан нь 6 дугаар сарын 1-нээс 9 дүгээр сарын 1 хүртэл улирлын ажиллагаатай бөгөөд нэг ээлжинд 150-210 хүн хүлээн авах боломжтой ажээ. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
6 сарын өмнө
66.181.190.200

Зөв

Баяраа
6 сарын өмнө
59.153.112.243

Зөв дуудлага худалдаанд оруул наадах чинь ёстой луувар бна шүү

Зочин
6 сарын өмнө
66.181.188.202

Завханчууд бид бүгдийн хамгийн үнэтэй хамгийн хайрлаж хамгаалаж улсын хамгаалалтад д байх, улсын өмч шүү дээ. Энэ хорвоод ховор байгалийн тогтоцтой өвөг дээдсүүд минь амин сүнс шигээ шүтэн бишир ч бид бүгдэд өв дамжуулан хадгалж хамгаалж ирсэн амралт сувиллын газар шүү. Маш зөв сайхан ашиглаж хамгаалаж хойч үедээ үлдээх л чухал.

Зочин
6 сарын өмнө
202.9.40.210

Маш зөв байна харуул хамгаалалт ашиглалтыг сайжруулах хэрэгтэй үнэтэй өмч хөрөнгө хариуцах эзэн муутай хэдэн жил болж үнэгүйдэж байсан нь үнэн билээ

Зочин
6 сарын өмнө
202.21.108.9

Ийм л балаар төрийн хөрөнгийг завшигчид олон бгаа шүү. Зөв шийдвэр гаргаж байна

Бадамцэрэн
6 сарын өмнө
202.55.188.82

Зөв мундаг сэтгэлтэй дарга шүү.Ийм дарга ч ховор доо.Манай аймагт лав миний мэдах 30жилд ийм дарга бгаагүй бх.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.