СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-11-02

🔴Хавдрын шинэ эмнэлгийн зураг төсөлд нэмж 2.9 тэрбум төгрөг шаардлагатай болжээ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

Хот төлөвлөлт хүрээлэн компани хавдрын шинэ барилгын зураг төслийг 990 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээг 2020 онд БХБЯ-тай байгуулжээ. Гэсэн ч ажлын зургийн шатанд норм стандартын дагуу таван блок барилга нэмж барих тул дахин зураг төсөлд 2.9 тэрбум төгрөг шаардлагатай гэж мэдэгджээ. Ингээд хавдрын эмнэлгийн барилгын ажил гацахад хүрчээ. 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Улаанбаатар хотод барилгын төсөвт өртөг ихээхэн өссөн харагдаж байна. Тухайлбал зургаан эмнэлэг газраа хувийн эмнэлэгт алдчихсан байна. Ажилчдын орон сууц барина, өргөтгөл хийнэ гэдэг нэрээр авдаг яваандаа хувийн эмнэлэг болдог. Мөнгө, өвчний ард өөрсдийнх нь эрх ашиг байдаг. Тухайлбал хавар 90 сая ам.доллар өртөгтэй байсан бол одоо 170 сая ам.доллар болчихсон байх юм. . Энэ асуудлыг яг яах ёстой юм бэ?

БХБ-ын сайд Ц.Даваасүрэн:

-Шүүхийн шийдвэр гаргаад, буулгах эрх зүй нь уул нь байгаа юм. Хэрвээ хууль бусаар газар олгосон бол ерөнхий байцаагч дүгнэлт гаргаад орон нутгийн удирдлага буулгах арга хэмжээ авна гэсэн байгаа. Тухайлбал хэл ам дагуулаад байгаа авлига хорооллыг буулгах даалгаврыг байгаль орчны ерөнхий байцаагч гаргаад нийслэлийн засаг дарга буулгах шийдвэр гаргасан. Гэсэн ч шүүх дээр очоод тухайн компанийн талд шийдвэр гарчихдаг. Ер нь шүүх дээр очоод энэ байдал удааширдаг, олон процесс болдог гэдэгт итгээд л хууль бусаар барилгаа барьдаг.

БХБЯ-ны ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч Ц.Баярбат:

-Барилгын зураг төсвийн ажлын жишиг үнийг Барилга хот байгуулалтын сайдын 2020 оны 108 дугаар тушаалаар батлаад, мөрдөж байгаа. Зураг төслийн үнэ нэмэгдээгүй. Үүнийг мвк2 талбайгаар тооцдог. Хавдрын эмнэлгийн хувьд нийт хар зураг нь гарсан. Хот төлөвлөлт хүрээлэн нэртэй компани дээр хийгдсэн. Тухайн зураг төслийн талбайн хэмжээ нэмэгдсэн учраас зураг төсөл боловсруулах үнийн хувьд нэмэгдсэн байгаа. Үүнийг дахин нягталж үзэж байгаа.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:

-Энэ жил эрүүл мэндийн эмнэлгийн төвүүдийн ажлууд ирэх жил хөдлөхөөр болж байгаа. Хавдрын барилгын эмнэлгийн зураг төсөл дээр БХБЯ тендер зарлаж, компани сонгосон. Манай яамнаас ажлын даалгавар өөрчлөх санал огт өгөөгүй. . Хийж чадахгүй бол энэ ажлаа дуусга гэдгээ хэлсэн. Ингээд хавдрын эмнэлгийн асуудал хүндрэлтэй болсон.

БХБЯ-ны ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч Ц.Баярбат:

-Миний хариулт буруу ойлогдчихлоо. Зураг төсөл боловсруулах шатанд гүйцэтгэгч компани эмнэлгийн барилга байгууламжийг норм стандартын дагуу таван блок барилга барих шаардлагатай юм байна. Цаашдаа ажлын зургийн шатанд энэ байдлаар зураг төсөл хийх шаардлагатай бол үнэ ханш нь өөрчлөгдөнө. Бидний саналыг хүлээн авахгүй тохиолдолд тус төслийг хэрэгжүүлэх боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Энэ асуудалд холбогдох албаныхнаас бүрдсэн ажлын хэсэг гарган ажиллаж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.