СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-11-02

🔴Х.Ганхуяг: Дунд шатны авлига, хүнд суртал бүр замаа алдаж байна

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

Зөвшөөрлийн хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Ганхуяг чуулганы хуралдаанд үг хэлэв. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Зарим зөвшөөрлийг хүчингүй болгосонтой холбоотойгоор үг хэлье. Зөвшөөрлийн хуулийн хэрэгжилттэй холбоотой үг хэлэхгүй бол болохгүй байна.

Ажлын хэсэг ажиллаж, санал дүгнэлтээ хаврын чуулганаар хэлэлцүүлж, 69 дүгээр тогтоолыг баталсан. Гэтэл хэрэгжилт хангагдахгүй байна. Маш энгийн хууль. Хувийн хэвшил өөрсдөө хэлэлцэж, өөрсдөө бүгдийг нь боловсруулж өгсөн. Зөвшөөрлийн хууль дээр хэд хэдэн асуудал үүссэн. Ямар нэгэн зөвшөөрлийг бүртгэл, лиценз нэрээр бий болгохгүй байхыг маш тодорхой хуулийн 1.5 заалтад тусгаж өгсөн. Мөн 8.1 болон 8.2 заалтад хуульчилж нэрлээд хэн олгох вэ гэж заасан байгаа. . Энэ асуудлыг байнгын хорооны хуралдаан дээр ч хэлсэн.

Мухлаг, 8 нэрийн барааны дэлгүүр, дугуй засвар гээд байж болох бүх зөвшөөрөл байна. Зөвшөөрлийг шинээр нэмэх процессыг маш тодорхой зааж өгсөн юм. Нэгдүгээрт, нээлттэй сонсгол явуулж, Засгийн газрын дэргэдэх зөвлөл, Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ хуулиар өөрчилнө. Гэтэл өнөөдөр И-Бизнес гэдэг цэсэд баахан зөвшөөрлийг шинээр олгож байна. Бидний баталсан хуулийг гууль болгож байгааг нүдээрээ харж байна. Иргэдээс олон гомдол ирж байна. гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.